Танилцуулга
english  +976 -77773010,  sales@expomongolia.mn   english
Build Mongolia 2021 буюу Монгол бүтээн байгуулалт 2021 үзэсгэлэн улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй дэд бүтэц, барилгын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн юм. Барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын Бүтээн байгуулалт 2021 үзэсгэлэн хоёр дох удаагаа Буянт-Ухаа Спортын цогцолборт зохион байгуулагдана.

Building and Construction 2021
Road and Transport 2021
Power and Renewable Energy 2021
Mining and Heavy Industry 2021 гэсэн дөрвөн салбарын хүрээнд Монгол бүтээн байгуулалт 2021 зохион байгуулагдана.

Үзэсгэлэнг салбар салбарын үзэсгэлэн, чуулган зохион байгуулж ирсэн Экспо Монгол ХХК олон улсын үзэсгэлэнгийн агентуудтайгаа хамтран зохион байгуулах ба Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам тус тус дэмжин оролцоно. Build Mongolia 2021 үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин байх юм. 
Бүтээн байгуулалт 2021 буюу Build Mongolia олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.


Build Mongolia 2021
Болох өдөр: 2021 оны 10 сарын 07-09
Болох газар: Мишээл Экспо
Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК
Дэмжигч байгуулаггууд:
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Эрчим хүчний яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Facebook