Шинэ мэдээ мэдээлэл
english  +976 -77773010,  sales@expomongolia.mn   english
                                                                                                                                                           
Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт 2020 Барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 4 сарын  14 – 16-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулагдана.


Build Mongolia 2020 үзэсгэлэнгийн албан ёсны дэмжигч байгууллагаар Зам, Тээврийн хөгжлийн яам ажиллаж байна. Улс орны хэтийн хөгжил дэвшилд зайлшгүй хамааралтай салбарууд гэж бий. Тэдгээрийн тоонд Зам, Тээврийн салбар багтаж байна. Бүтээн байгуулалт 2020 үзэсгэлэнд тус салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, яам тамгийн газрууд, чиглэл нэг бизнес эрхлэгчид гээд бүхий л төлөөлөл оролцож тодорхой сэдэв дор хэлэлцэнэ. Эдгээр төлөөлөл  хуран цугларч санал бодлоо солилцож, шинэ техник, технологитой харилцан танилцсанаар тус салбарт чухал үүрэгтэй үзэсгэлэн болно хэмээн итгэж байна. 

Энэхүү үзэсгэлэн Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баяртай давхцаж байна. 

Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ амьдралын төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн тээвэрчид, тэдний үйл хэргийг залгамжилсан инженер, техникийн ажилтнууд, авто тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улсад тэмээн жин, морин өртөө зэрэг ердийн хөсөг тээврийг халж ачаа, зорчигч тээвэрлэх механикжсан тээврийн хэрэгслээс бүрдсэн шинэ салбар анх 1925 онд сууриа тавьж, орчин цагийн авто тээврийн салбарын түүхийн хуудас нээгдсэн билээ. 

 Зам, Тээврийн салбарын төлөөлөл таныг Бүтээн байгуулалт 2020 үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
                                                 

Facebook