Барилгын салбар
english  +976 -77773010,  sales@expomongolia.mn   english

 

БАРИЛГА, ЗАМ ТЭЭВЭР, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН - БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2020

Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт 2020 барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 4 сарын  02 – 04-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулагдана.

Монгол улсын бүтээн байгуулалт дэд бүтэцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш бараа материал, техник технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдуудын төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн явуулна.

Бүтээн байгуулалт 2020 үзэсгэлэнгийн гол зорилго дэлхийн дэвшилтэт технологийг Монгол орондоо нэвтрүүлэхэд оршиж байна. Одоогийн байдлаар дотоодын компаниудаас гадна БНХАУ, ОХУ, Япон, Герман, Итали, Турк, Беларус, Энэтхэг, Их Британ зэрэг улсын барилга, зам, эрчим хүчний салбарын компаниуд оролцохоор болжээ.

Бүтээн байгуулалт 2020 олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хэн бүхнийг урьж байна. 

Эртэч Шувуухайн хөнгөлөлт 2 дугээр сарын 29-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 77773010 дугаараас болон: www.buildmongolia.com веб сайтаас аваарай.

 

МОНГОЛ ОРНОО ХАМТДАА БҮТЭЭН БАЙГУУЛЦГААЯ!

Барилга, хот байгуулалтын яамны эрхэм зорилго нь барилга, хот байгуулалт, газрын харилцаа, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг

Facebook