Нүүр
english  +976 -77773010,  sales@expomongolia.mn   english

МОНГОЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2023

Барилгын салбар

Уул уурхайн салбар

Зам тээврийн салбар

2023.04.20-22

Эрчим хүчний салбар

МОНГОЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2023

Барилгын салбар

Уул уурхайн салбар

Зам тээврийн салбар

2023.04.20-22

Эрчим хүчний салбар

МОНГОЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2023

Барилгын салбар

Уул уурхайн салбар

Зам тээврийн салбар

2023.04.20-22

Эрчим хүчний салбар

МОНГОЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2023

Барилгын салбар

Уул уурхайн салбар

Зам тээврийн салбар

2023.04.20-22

Эрчим хүчний салбар

arrow
arrow
The start of the International Expo!
2023/04/20

Хурлын хөтөлбөр

2023.04.20
2023.04.21
2023.04.22
(Гол хаалганы урд, гадаа талбайд)
12:00 – 12:05 Нээлтийн танилцуулга
12:05 – 12:10 Морин хуур чуулгын тоглолт
12:10 – 12:12 Хүндэт зочдын танилцуулга
12:12 – 12:25 Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо мэндчилгээ дэвшүүлж, үг хэлнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэндчилгээ дэвшүүлж, үг хэлнэ
Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Анна Обрушански мэндчилгээ дэвшүүлж, үг хэлнэ
Ерөнхий ивээн тэтгэгч “Батсээр” ХХК-ийн захирал Б.Шинэбаяр мэндчилгээ дэвшүүлнэ
Build Mongolia 2022 үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга нээлтийн үг хэлнэ
12:25 - 12:30 Нээлтийн ёслол
12:30– 12:40 Нээлтийн ёслолд зориулсан урлагийн үзүүлбэр

БАРИЛГЫН ФОРУМ
(14:00 – 17:00, Гол танхимд)
14:00 – 14:20 “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд барилгын салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн талаарх видео танилцуулга
14:20 - 14:40 “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтэд баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг
14:40 - 15:00 “Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, салбар дундын зохицуулалт, техникийн зохицуулалт” сэдвээр Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг
15:00 - 15:20 “Барилгын салбарын шинэ үеийн тогтолцоо – BIM Монголд” сэдвээр “Бюлдинг Смарт Монгол” ТББ-ын тэргүүн Ж.Наранцогт
15:20 - 15:40 “Physical Security – орчин үеийн барилгын салбарт” сэдвээр 2022 оны тренд илтгэгч Г.Дөлгөөн
ЗАМ ТЭЭВРИЙН ФОРУМ
(11:00 – 13:00, Гол танхимд)
11:00 - 11:20 “Шинэ сэргэлтийн бодлогын хэрээнд зам, тээврийн салбарт хэрэгжих бүтээн байгуулалтууд дахь хувийн хэвшлийн оролцоо” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд
11:20 - 11:40 “Зам, тээврийн салбарын шинэ техник, технологи, инноваци” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням
11:40 - 12:00 “MOL-Lub” ХХК-ийн танилцуулга – Тус компанийн Борлуулалт болон хэрэглэгчийн менежмент хариуцсан дарга Аттила Риппел
12:00 – 12:20 “Бадрангуй орших групп” ХХК-ийн танилцуулга – Гүйцэтгэх захирал У.Базарсад

ЭРЧИМ ХҮЧНИЙ ФОРУМ
(13:30 – 16:00, Гол танхимд)
13:30 - 13:40 “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн талаарх видео танилцуулга
13:40 - 14:00 “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжих хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд” сэдвээр Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Г.Тулга
14:00 - 14:20 “Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардорж
14:20 – 14:40 Эрчим хүчний том төслийн танилцуулга: Эрдэнэбүрэнгийн УЦС – Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Ж.Лувсандандар
14:40 – 15:00 “Итгэлт Санхүүгийн Групп”-ийн танилцуулга – Ерөнхий захирал Э.Ганчимэг
УУЛ УУРХАЙН ФОРУМ
(11:00 – 13:00, Гол танхимд)
11:00 – 11:20 “Шинэ сэргэлтийн бодлого - Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдвээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал
11:20 – 11:40 “Геологи, хайгуулын салбарын эрчимжилт” сэдвээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга
11:40 – 12:00 Ерөнхий Ивээн тэтгэгч “Батсээр” ХХК-ийн бүтээгдэхүүний танилцуулга
12:00 – 12:20 Уул уурхайн техник, технологи нийлүүлэгчид, ивээн тэтгэгчдийн танилцуулга

ТЕХНИКИЙН ТАНИЛЦУУЛГА, ШОУ ҮЗҮҮЛБЭР
(Гадаа талбайд)
14:00 – 14:30 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХААЛТЫН ЁСЛОЛ
(Гол танхимд)
19:00 - 21:00 Build Mongolia 2022 үзэсгэлэнгийн хүндэтгэлийн хүлээн авалт, шагнал гардуулах үйл ажиллагаа
(Хүндэт зочид, ивээн тэтгэгчид, үзэсгэлэнд оролцогч компаниудын удирдлага уригдан оролцоно)

Энэхүү хөтөлбөрт тусгагдсан төлөвлөгөөт арга хэмжээнүүдээс гадна үзэсгэлэнгийн гол танхим дахь тайзан дээр ивээн тэтгэгч, оролцогч компаниудын танилцуулга, үзэсгэлэнгийн үеэр хийгдэх худалдан авалтын гэрээнүүдийг ёсчлох үйл ажиллагаанууд явагдана. Хурлын танхимд үзэсгэлэн гаргагч компаниудын захиалгаар хамтын ажиллагааны уулзалт, бүтээгдэхүүний танилцуулга, бусад арга хэмжээ захиалгаар зохион байгуулагдана.

Plantinum sponsor

Gold sponsor

Silver sponsors

  
                                                                                                                                                           
Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт 2020 Барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 4 сарын  14 – 16-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулагдана.


Build Mongolia 2020 үзэсгэлэнгийн албан ёсны дэмжигч байгууллагаар Зам, Тээврийн хөгжлийн яам ажиллаж байна. Улс орны хэтийн хөгжил дэвшилд зайлшгүй хамааралтай салбарууд гэж бий. Тэдгээрийн тоонд Зам, Тээврийн салбар багтаж байна. Бүтээн байгуулалт 2020 үзэсгэлэнд тус салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, яам тамгийн газрууд, чиглэл нэг бизнес эрхлэгчид гээд бүхий л төлөөлөл оролцож тодорхой сэдэв дор хэлэлцэнэ. Эдгээр төлөөлөл  хуран цугларч санал бодлоо солилцож, шинэ техник, технологитой харилцан танилцсанаар тус салбарт чухал үүрэгтэй үзэсгэлэн болно хэмээн итгэж байна. 

Энэхүү үзэсгэлэн Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баяртай давхцаж байна. 

Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ амьдралын төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн тээвэрчид, тэдний үйл хэргийг залгамжилсан инженер, техникийн ажилтнууд, авто тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улсад тэмээн жин, морин өртөө зэрэг ердийн хөсөг тээврийг халж ачаа, зорчигч тээвэрлэх механикжсан тээврийн хэрэгслээс бүрдсэн шинэ салбар анх 1925 онд сууриа тавьж, орчин цагийн авто тээврийн салбарын түүхийн хуудас нээгдсэн билээ. 

 Зам, Тээврийн салбарын төлөөлөл таныг Бүтээн байгуулалт 2020 үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
                                                 

Бидэнтэй холбогдох

Улаанбаатар 17032, Чингисийн өргөн чөлөө 98 Хан-Уул дүүрэг,
Цагаан хаалга, Лүүк Монголиа байшин 3-р давхар
+976-11-77773010
sales@expomongolia.mn


Онлайн туслах

Facebook