Танилцуулга
english  +976 -77773010,  sales@expomongolia.mn   english
Build Mongolia 2023 буюу Монгол бүтээн байгуулалт 2023

Үзэсгэлэн улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, уул уурхайн техник технологийн үзэсгэлэн юм.
 Барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын Бүтээн байгуулалт 2023 үзэсгэлэн гурав дахь удаагаа Steppe Arena - Мөсөн Өргөө ордонд зохион байгуулагдана.

Building and Construction 2023
Road and Transport 2023
Power and Renewable Energy 2023
Mining and Heavy Industry 2023 гэсэн дөрвөн салбарын хүрээнд Монгол бүтээн байгуулалт 2023 зохион байгуулагдана.

Үзэсгэлэнг салбар салбарын үзэсгэлэн, чуулган зохион байгуулж ирсэн Экспо Монгол ХХК олон улсын үзэсгэлэнгийн агентуудтайгаа хамтран зохион байгуулах ба Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам тус тус дэмжин оролцоно. Build Mongolia 2023 үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин байх юм. 
Бүтээн байгуулалт 2023 буюу Build Mongolia олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.


Build Mongolia 2023
Болох өдөр: 2023 оны 4 сарын 20-22
Болох газар: Steppe Arena - Мөсөн Өргөө ордонд
Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК
Дэмжигч байгууллагууд:
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Эрчим хүчний яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Facebook